62 настай иргэн согтуурсан үедээ өндөр дээрээс үсрэхийг завджээ

62 настай иргэн согтуурсан үедээ өндөр дээрээс үсрэхийг завджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж байгаа долоон давхар орон сууцны барилгын дээвэр дээрээс өчигдөр /2022.10.05/ хүн үсрэхийг завджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч тухайн газарт явж байгаад баригдаж байгаа долоон давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсан Э 62 настай, эрэгтэй Э-г эсэн мэнд буулгажээ.

Тухайн иргэн согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан бөгөөд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид хүлээлгэж өгсөн байна.