Украины армийн буцааж авсан газар нутгийг В.Путин эргүүлэн авна гэж амлажээ

Украины армийн буцааж авсан газар нутгийг В.Путин эргүүлэн авна гэж амлажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.10.05/ Оросын бүрэлдэхүүнд нэгтгэсэн Украины Луганск, Донецк, Запорожжиа, Херсон гэсэн дөрвөн бүс нутгийн байдлыг "тогтворжуулна" гэж амлажээ. Харин Украины арми тус бүс нутаг ялалт байгуулж, газар нутгаа эргүүлэн авч буй.

Иймд алдсан газар нутгаа буцааж авна гэж В.Путин мөн амлажээ. Харин Луганск мужийн захирагч С.Хайдай өчигдөр /2022.10.05/ ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа, “тус бүс нутгийн зургаан тосгоныг Украины арми эргүүлэн авсан” гэжээ.

Эх сурвалж: BBC