БНСУ ирэх долоо хоногоос хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэх аян хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ

БНСУ ирэх долоо хоногоос хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэх аян хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ аравдугаар сарын 11-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны хооронд /2022.10.11-12.10/ хоёр сарын хугацаанд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн илрүүлэх аянг хэрэгжүүлэх тухай мэдэгдлээ.

Тодруулбал, Коронавирус цар тахлын улмаас хууль бусаар оршин суух гадаад иргэдийн тоо нэмэгдсэн тул Солонгосын Хууль Зүйн Яам, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн Яам, Зам Тээврийн Яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг таван том байгууллага хамтран хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэж мэдээлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө