"Буриад, Тува, Халимагуудыг үндэстэн рүүгээ дүрвэхийг Ц.Элбэгдорж уриаллаа" хэмээн Financial Time онцолжээ

"Буриад, Тува, Халимагуудыг үндэстэн рүүгээ дүрвэхийг Ц.Элбэгдорж уриаллаа" хэмээн Financial Time онцолжээ

“Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж угсаа гарал нийлдэг Буриад, Тува, Халимагуудыг үндэстэн рүүгээ дүрвэхийг уриалав” хэмээн олон улсын хэвлэл онцолжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, Өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулсан Тува, Татар, Буриад, Халимаг үндэстэн түгшүүр зарлаж, олноороо бусад улс руу дүрвэж эхэлсэн билээ. Ингэхдээ дийлэнх нь Монгол Улсын зорьжээ. Учир нь буриад зэрэг үндэстний цөөнхүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украин руу довтлох ажиллагааны дайчлах хөдөлгөөнд хэт их өртөж буйг тус улсын хүний эрхийн байгууллагуудын удирдлагууд онцолж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 23-ны байдлаар Украинд Оросын 6756 цэрэг алагдсан тухай хараат бус мэдээллийн Mediazona сайт мэдээлсэн. Үүнээс Дагестанаас 306, Буриадаас 276 цэрэг, ам үрэгдсэн бол Москвагаас 24 цэрэг буюу ам үрэгдэгсдийн тоо харьцангуй бага гарчээ.

Улмаар уг дайнд Орос Улс "үндсэндээ буриад, Украин болон бусад ард түмнийг хоморголон устгаж байна" гэж олон улсын шинжээчид болон ОХУ-ын дайны эсрэг бүлгэм үзсэн байна.

Иймд дээрх цэргийн дайчилгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж угсаа гарал нийлдэг буриад, тува, халимагуудыг үндэстэн рүүгээ дүрвэхийг уриаллаа. Тэрбээр "Энэхүү цуст дайн эхэлснээс хойш Орост амьдардаг үндэстний цөөнхүүд хамгийн их хохирол амссан. Тэднийг их бууны тэжээлээс өөр зүйл болгон ашигладаггүй” гэв.

ОХУ-д дайчилгаа зарласнаас хойш 3500 гаруй буриад Монгол руу нэвтэрчээ. Тэднийг ах дүүс мэт угтан авсан байна. Мөн тэд 1920-иод онд хувьсгал болон Зөвлөлт засгийн эхэн үед гэр бүлээрээ Оросоос дүрвэсэн Монгол дахь алс холын хамаатан садантайгаа дахин холбоо тогтоожээ хэмээн “Financial Time” сайт онцлов.

Түүнчлэн Орост фронтын шугамаа бэхжүүлэхийн тулд 300,000 цэрэг шаардлагатай байсан ч дайчлах ажиллагаанд хамрагдаж буй иргэдийн тоо үүнээс хол давсан тухай албан бус мэдээлэл гарчээ.