Монгол Улсын хэсэг иргэдийн хоригдож буй "КК парк"-аас зугтахаар гол руу үсэрсэн 16 настай вьетнам хүү живж, нас баржээ

Монгол Улсын хэсэг иргэдийн хоригдож буй "КК парк"-аас зугтахаар гол руу үсэрсэн 16 настай вьетнам хүү живж, нас баржээ

Монгол Улсын тодорхой тооны иргэд Мьянмар улсын цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг "КК парк" гэх газар хохирогч болсон талаар Тагнуулын Ерөнхий газраас өнгөрсөн бямба гараг /2022.09.30/-т мэдээлсэн.

Тэгвэл “КК парк” гэх газарт хоригдож ар гэр нь худалдан авсан. 35 настай Тайвань эр Ян Вэйбин BBC агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр "аав маань цус харвасны дараа эцэг эхээ халамжлах шаардлагатай болсон учир өндөр цалинтай ажлын зар хараад шууд орохоор болсон. Хэдэн долоо хоногийн дараа онгоцонд суугаад Камбожийн нийслэлд очиход хэд хэдэн хүн тосож, эзгүй зам дээрх энгийн барилгад хүргэж өгсөн.Тэр барилга ажилд зуучлагчийн илгээсэн зурагт үзүүлсэн шиг тансаг зочид буудал биш байсан. Удалгүй миний паспортыг авч жижиг нүцгэн өрөөнд оруулаад “чи хэзээ ч эндээс явж чадахгүй” гэж хэлсэн” гэжээ.

Тайвань эр Ян Вэйбин

Мөн тус байранд барьцаалагдсан Вьетнамын иргэн Чи Тин BBC-д ярилцлага өгөхдөө “би эмэгтэй хүний дүрд хувирч, танихгүй хүмүүстэй онлайнаар найзлах ёстой болсон. Менежер нь  намайг хэлснийг хий зугтах гэж оролдох эсвэл эсэргүүцэл үзүүлэх юм бол эрүү шүүлтийн өрөөнд аваачна гэж хэлсэн. Тэнд олон хүнийг тамладаг. Тиймээс би өдөр бүр 15 найзтай болж, тэднийг онлайн мөрийтэй тоглоом, сугалааны цахим хуудсанд нэгдэхийг уриалж, шаарддаг байсан. Эдгээр хүмүүсийн таваас нь мөнгө авч байсан” гэжээ.

Эрүү шүүлтэд орсон 25 настай эрэгтэй

Эрүү шүүлтийн өрөөнд орсон хоёр вьетнам хохирогчийг зодож, цахилгаанд цохиулж, залилангийн төвд удаа дараа худалдсан. Тэдний нэг нь дөнгөж 15 настай. Хүчирхийлэлд өртөж царай зүсээ алдсан тэрээр гэртээ буцаж ирснээсээ хойш найзуудтайгаа нүүр тулахаасаа ичиж сургуулиа орхижээ. Нөгөөх нь, 25 настай эрэгтэй түүнийг цахилгаанд цохиулсан. Тэднийг гэр бүл нь худалдан авахын тулд 2600 доллар (1600 фунт) цуглуулж авч чадсан байна. 

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард “КК парк”-д хоригдож байсан 40 гаруй вьетнам иргэн хилээр сэлж орох гэж хашаанаасаа гарч, гол руу үсэрсэн хэрэг гарчээ. Улмаар 16 настай хүү урсгалд урсаж нас барсан байдалтай олджээ.

Иймд Индонез, Вьетнам, Малайз, Хонконг, Тайвань зэрэг Азийн өргөн уудам бүс нутгийн засгийн газрууд түгшүүрийн дохио дуугарлаа гэж BBC агентлаг онцлов. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна. 

Мөн уг хүн наймаалах гэмт хэргийн сүлжээ сүүлийн үед өсвөр насны өндөр боловсролтой, компьютерын мэдлэгтэй, ядаж нэг өөр улсын хэлээр ярьдаг залуусыг хуурч, барьцаалах болсон байна. Тус хэрэгт Зүүн Өмнөд Азийн орон нутгийн 40 гаруй зохион байгуулалттай гэмт бүлэглэл оролцож буй аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө