ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.
Учир Б.Амархүү өөрийн эзэмшлийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэдэг. Мөн түүний автомашин болоод гэрт нь цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийсэн байдаг.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.