СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ: БНСУ-ын салбар дэлгүүрүүд Монголын зах зээлд анхаарлаа хандуулж буй нь залуучуудтай холбоотой

СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ: БНСУ-ын салбар дэлгүүрүүд Монголын зах зээлд анхаарлаа хандуулж буй нь залуучуудтай холбоотой

БНСУ-ын томоохон сүлжээ салбар дэлгүүрүүд манай улсад нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын хэвлэл хилийн чанадах худалдаа өргөжиж байгаа талаар онцолжээ.

Тодруулбал, БНСУ-ын “Big 2” гэж нэрлэгддэг CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд Монголын зах зээлд салбар дэлгүүрүүдээ хурдацтай нэмэгдүүлж өөр хоорондоо өрсөлдөж байна гэж мэдээлжээ. Өнгөрсөн жил л Монголд орж ирсэн GS25 саяхан 100 дах салбараа нээж буйгаа мэдэгдсэн бөгөөд дараа нь Малайз руу орох амбицаа илчилсэн гэжээ. Энэ нь эхэлж гаднын зах зээлд нэвтэрсэн CU-тэй өрсөлдөх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байгаа гэдгийн илэрхийлэл гэсэн байна.

CU нь Монголын хүнсний дэлгүүрийн салбарт 70 гаруй хувийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байгаа бол GS25 нь өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Шунхлай групптэй хамтран орон нутгийн зах зээлд нэвтэрч, 16 сарын хугацаанд 100 дах салбараа амжилттай нээжээ.

Мөн 2025 он гэхэд Монголд 500 гаруй салбараа нээхээр төлөвлөсөн талаар дурдсан байна. Мөн АНУ-ын Circle K нь Монголын зах зээлд CU-аас хоёр сар орчмын өмнө орж ирсэн боловч CU-тай өрсөлдөхөөс татгалзсан юм. Эдгээр Солонгос дэлгүүрүүд яагаад Монголын зах зээлд анхаарлаа хандуулж байна вэ гэхээр 40-өөс доош насны залуучуудын 70 хувь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой ойр байдаг. Зорилтот бүлэг нь залуучуудад төвлөрсөн учраас солонгос дэлгүүртэй маш сайн тохирдог гэжээ.

Эх сурвалж: Vip.mk, fn