ОРОСЫН ХЭВЛЭЛ: ОХУ Монголоос ирэх усны чанарт хяналт тавина

ОРОСЫН ХЭВЛЭЛ: ОХУ Монголоос ирэх усны чанарт хяналт тавина

ОХУ-ын Буриад Монголоос ирэх усны чанарт хяналт тавихаар болсон талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Лимнологийн хүрээлэн өнгөрсөн есдүгээр сард /2022.09/ Буриадын Усть-Кяхта тосгоны ойролцоох Сэлэнгэ мөрөнд Монголоос ирж буй усны чанарыг хянах түр постыг байрлуулжээ. Тус хяналтын пост офлайнаар ажилласан бөгөөд төрөл бүрийн мэдрэгчээс авсан хэмжилтийн талаарх мэдээллийг тус хүрээлэнгийн мэдээллийн санд шилжүүлж, хяналтын системийн монитор дээр харуулсан аж. Станц байгуулах нөхцөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд ОХУ-ын нутаг дэвсгэрт цутгаж буй Сэлэнгэ мөрний экологийн байдлыг хянах байнгын постыг хилийн бүсэд бий болгох зөвлөмжийг боловсруулахаар болсон гэв.

Эх сурвалж: Baikal