Л.Энх-Амгалан: МҮИС гэх нэр бол МУИС-ын оюуны өмч. Хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй

Л.Энх-Амгалан: МҮИС гэх нэр бол МУИС-ын оюуны өмч. Хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилдээ багтаж, Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль /МҮИС/ болгон өөрчилнө гэжээ.

Тодруулбал, тэрбээр "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. 1992 онд Ардын их хурлын тогтоолоор МУИС-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль гэж нэрлэсэн. Тэгэхээр энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг учраас хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэв.