ТОДРУУЛГА: Хятадын гааль дээрээс 9800 тонн мах буцсан асуудал байхгүй

ТОДРУУЛГА: Хятадын гааль дээрээс 9800 тонн мах буцсан асуудал байхгүй

Хятадын зах зээлд гаргах гэж байсан 9800 тонн мах чанарын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр хил дээрээс буцаагдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл эл махыг ямар шалтгаанаар буцаав, мөн махыг устгалд оруулах уу гэдэг асуулт хариултаа нэхээд байна. 

Тиймээс бид Гаалийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Өнөөдрийн байдлаар гааль дээр их хэмжээний мах хураагдсан гэх мэдээлэл ирээгүй. Тийм асуудал байхгүй. Харин цахим сүлжээнд яваад байгаа мэдээлэл нь БНХАУ болон Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжүүдийн хооронд хийсэн гэрээний дагуу авах гэж байсан мах бөгөөд тодорхой шалтгаанаас болж гэрээгээ цуцалсан гэх мэдэлээл байгаа. Түүнээс бус гааль дээр ирээд чанарын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр буцсан зүйл байхгүй" гэх хариултыг өглөө.