Хойд Солонгосын Японы дээгүүр харавсан пуужингийн хариу болгож БНСУ, АНУ-ын цэргийнхэн хамтарч дөрвөн пуужин харважээ

Хойд Солонгосын Японы дээгүүр харавсан пуужингийн хариу болгож БНСУ, АНУ-ын цэргийнхэн хамтарч дөрвөн пуужин харважээ

Өчигдөр /2022.10.04/ Хойд солонгос /БНАСАУ/ дунд зайн тусгалт баллистик пуужинг туршилтаар харвасан нь сүүлийн таван жилийн хугацаанд Японы дээгүүр хийсэн анхны туршилт болж, улмаар оршин суугчдад нуувчинд хоргодох анхааруулга өгөхөд хүргэсэн юм.

Тэгвэл Хойд солонгосын Японы дээгүүр баллистик пуужин харвасны хариу болгож БНСУ, АНУ-ын цэргийнхэн Япон тэнгис рүү "газар-газар" ангиллын дөрвөн пуужинг өнөөдөр /2022.10.05/ харважээ. 

БНАСАУ-ын туршилтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар “эрс зэмлэн буруушааж”, Европын Холбоо “бодлогогүй, санаатайгаар өдөөн хатгасан үйлдэл” гэж тодорхойлсон бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн зэмлэн буруушаагаад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэдгийг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CNN