“Хөхөө” уран сайхны кино ОХУ-д зохион байгуулагдсан кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ

“Хөхөө” уран сайхны кино ОХУ-д зохион байгуулагдсан кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ

Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 02-ны хооронд /2022.09.25-10.02/ ОХУ-д зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадмаас найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” УСК дөрвөн шагнал хүртжээ.

Тодруулбал, уг кино наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг шагнал хүртжээ.

  • Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд
  • Шилдэг эмэгтэй дүр төрөлд Т.Борхүү
  • Шилдэг найруулагч төрөлд Ж.Жанчивдорж
  • Уран сайхны шилдэг кино “Golden Vine” цом зэрэг шагналын тус тус болсон байна.