Монголд анх удаа “Жизель” балетыг эх тавилтаар нь толилуулахаар болжээ

Монголд анх удаа “Жизель” балетыг эх тавилтаар нь толилуулахаар болжээ

Монголд анх удаа “Жизель” балетыг эх тавилтаар нь арваннэгдүгээр сарын 9-нд Соёлын төв өргөөнд толилуулахаар болжээ. 

Уг төслийг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг хэрэгжүүлэх юм байна. Харин “Жизель” балетын Удирдаачаар Т.Гэрэлцэцэг, хөтлөгч багшаар Ч.Ганчимэг нар ажиллах аж. Гол дүр Жизельд Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь бүжгийн театрын тэргүүн гоцлооч, балетчин Р.Булган, Альбертэд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин нар гоцлох аж.

Ташрамд дурдахад, Дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг “Жизель” балет Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн. Ингэхдээ ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар анх тайзнаа тавигдсан бөгөөд ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва 2022 оны дөрөвдүгээр сард уг балетыг шинэчлэн тавьтал энэхүү хувилбараараа үзэгчдийн хүртээл болсон билээ.