ВИДЕО: Японы Кайша компани тариаланчдад зориулан ургац хураадаг хиймэл оюун ухаант робот зохион бүтээжээ

ВИДЕО: Японы Кайша компани тариаланчдад зориулан ургац хураадаг хиймэл оюун ухаант робот зохион бүтээжээ

Япон Улс ургац хураадаг хиймэл оюун ухаант робот зохион бүтээж алим хураах туршилт хийжээ.

Тодруулбал Аомори Аоморид хэмээх энэхүү роботыг Японы Мияги мужийн Кайша компани зохион бүтээжээ. Ингэхдээ НАСА-гийн гэрлийн гүйж, шинждэг машины технологийг ашигласан байна. Улмаар чулуу, шороон довтой тэгш бус газар явах боломжтой робот машиныг тариан талбайд туршилтаар ашиглаж эхэлсэн тухай тус улсын NHK телевиз мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

ВИДЕО: 

Туршилтын явцад робот мод мөргөхгүйн тулд тонгойж таван кг алимтай сагс амжилттай зөөжээ.

Кайша компанийн мэдээлснээр робот автоматаар гүйж, агуулах руу сагс зөөх боломжтойг баталсан. Ирэх оны дөрөвдүгээр сараас тариаланчдад Аомори Аоморид роботоо худалдаанд гаргана. Мөн зээлээр авах боломжтой гэсэн юм.

Харин Японы тариаланчид “Ажил хийх хүн хүрэлцэхгүй, олдохгүй асуудал их байдаг. Автомат робот бидний асуудлыг шийдэж ажлын бүтээмж нэмэгдэж байгаад баяртай байна” гэжээ.