Б.Лхагвасүрэн: Валютын нөөцөө хамгаалах талд илүү анхаарч байна. Ханшийг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулна /LIVE/

Б.Лхагвасүрэн: Валютын нөөцөө хамгаалах талд илүү анхаарч байна. Ханшийг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулна /LIVE/

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй бид ярилцлаа.

Тэрээр, “Манай улсын экспорт, импортын худалдааны тэнцэл хуучин өндөр ашигтай байсан бол, одоо тийм ашигтай байхгүй байна. Нөгөө талдаа төлбөрийн тэнцэл буюу урсгал дансаараа дамжаад нэлээн алдагдалтай байгаа.

Монгол Улсын валютын нөөц, ойрын үеийн дөрвөн сарын импортын хэрэгцээг хангаж хэмжээнд байна.

Өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сарын үед манай нөөц 5 тэрбум ам.долларт хүрч байсан нь импортын 10-11 сарын хэрэгцээг хангах хэмжээний өндөр түвшинд байсан бол одоо нэлээн буураад байна. Нөөц бага энэ үед төв банкны зүгээс нөөцөө хамгаалах тал дээр илүү анхаарч, валютын ханшийн хувьд зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтээр байг гэж бодож байгаа. Олон улсын валютын сан бол ханшийг чөлөөтэй байлгах ёстой гэж зөвлөж байгаа” гэсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: