БНСУ-аас Монголын төмөр замын ажилтнуудад үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт орсон гэж мэдээлжээ

БНСУ-аас Монголын төмөр замын ажилтнуудад үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт орсон гэж мэдээлжээ

Солонгосын төмөр замын корпорац буюу KORAIL-аас өчигдөр мэдээлснээр /2022.10.03/ Монголын төмөр замын ажилтнуудад зориулсан төмөр замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх онлайн сургалт амжилттай болсон талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус сургалт нь өнгөрсөн жил KORAIL компаниас шалгарсан "Монголын төмөр замын хөдөлгөөний удирдлагын мастер төлөвлөгөөний үйлчилгээний төсөл"-ийн нэг хэсэг аж. Уг арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс эхлэн найман хоногийн хугацаанд МУ-ын Зам, тээврийн хөгжлийн яам, Удирдлагын төв, Төмөр замын ОНӨААТҮГ-ын төмөр замын хяналтын 20 ажилтан хамрагдсан байна. Сургалтын хөтөлбөр нь боловсон хүчнийг төлөвшүүлэх, БНСУ-аас Монгол Улсад сурталчилж буй төмөр замын удирдлагын төвийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ. Солонгос даяар өдөрт 3000 гаруй удаа явж буй галт тэргийг бодит цагийн горимд хянаж, алсаас удирдах боломжтой Төмөр замын удирдлагын төвлөрсөн системийг Монголын тал ихээхэн сонирхсон гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Dailycc