Л.Энх-Амгалан: Сургуулийн зүгээс ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага тооцно

Л.Энх-Амгалан: Сургуулийн зүгээс ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага тооцно

Сурагчдыг жагсааж, галуун цуваагаар алхуулж буй бичлэг цахим орчинд цацагдаж, иргэд шүүмжлэлтэй хандаад буй.

Тодруулбал, тус бичлэг дээр хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээр гарсан бөгөөд энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа, “Сургуулийг аливаа төрлийн хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлт, үзэл суртлын талбар болгохыг үл тэвчинэ. Хэрэв сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан бол цаг алдалгүй таслан зогсоож,хариуцлага тооцогдох ёстой” гэжээ.