БНАСАУ-ын зүгээс Оросыг дэмжиж, АНУ-ыг бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг шүүмжлэв

БНАСАУ-ын зүгээс Оросыг дэмжиж, АНУ-ыг бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг шүүмжлэв

Оросын цэргийн хяналтад орсон Донецк, Луганск, Запорожье, Херсон гэх Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж тус мужуудын иргэд 90 хувийн саналаар зөвшөөрсөн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тус санал асуулгыг АНУ-ын зүгээс буруушааж луйврын арга хэмээн мэдэгдээд буй. Харин өнөөдөр /2022.10.04/ Умард Солонгос /БНАСАУ/ Украины зарим хэсгийг ОХУ-д нэгтгэснийг дэмжиж байгаа талаараа тус улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал, БНАСАУ-ын гадаад хэргийн яам “БНАСАУ-ын эрх баригчид Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад явуулсан ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг дэмжиж байна. Оростой нэгдэх хүсэлтэй иргэдийн хүслийг хүндэтгэнэ. АНУ-ыг бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо "гангстер шиг давхар стандарт" хэрэглэж байна” гэж шүүмжилсэн байна. Мөн бүх нийтийн санал асуулгыг хүмүүсийн тэгш эрх байдлын төлөө НҮБ-ын дүрмийн дагуу явуулсан ба тус дөрвөн бүсийн нутгийн ард иргэдийн хүсэл зоригийг тусгасан гэж онцолжээ.

Эх сурвалж: USNEWS