Чеченийн удирдагч өсвөр насны хөвгүүдээ Украины дайн руу илгээнэ гэж мэдэгджээ

Чеченийн удирдагч өсвөр насны хөвгүүдээ Украины дайн руу илгээнэ гэж мэдэгджээ

Чеченийн Бүгд Найрамдах Улсын удирдагч өсвөр насны хөвгүүдээ Украины дайн руу илгээнэ гэж мэдэгджээ.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Чечений удирдагч Рамзан Кадыров Москвагийн цэргийн удирдагчдыг тулалдааны талбарт хэд хэдэн ялагдал хүлээж байгаа тул өсвөр насны гурван хүүгээ Украины дайнд фронтын шугам руу илгээнэ гэсэн байна.

Тэрбээр Оросын хурандаа генерал Александр Лапиныг "дундаж" хэмээн шүүмжилсэн аж. Кадыровын хувьд 16 настай Ахмат, 15 настай Эли, 14 настай Адам гэсэн хөвгүүдийнхээ зэвсгээр буудаж буй бичлэгийг Telegram хуудаснаа байршуулж “Тэд удахгүй фронтын шугамыг хамгийн хэцүү хэсэгт очно. Жинхэнэ тулаанд өөрсдийгөө батлах цаг нь болсон” гэж бичжээ. Мөн миний хөвгүүд бага наснаасаа тулалдааны бэлтгэлд хамрагдсан "тоглоогүй" талаараа дурджээ. Кадыров бол Орос улсыг Украин руу цөмрөн довтлохыг илт дэмжигчдийн нэг бөгөөд Орост жижиг тактикийн цөмийн зэвсэг ашиглах талаар бодох хэрэгтэй гэж санал болгоод байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хариуд нь “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм. Бүс нутгийн дарга нар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэжээ.