Хойд солонгосын өнөөдөр харвасан пуужингийн мэдээллийг цуглуулах шуурхай штабыг Японы ЗГ байгуулжээ

Хойд солонгосын өнөөдөр харвасан пуужингийн мэдээллийг цуглуулах шуурхай штабыг Японы ЗГ байгуулжээ

Хойд Солонгос /БНАСАУ/ өнөө өглөө баллистик бололтой пуужин Японы хойд хэсгийн чиглэлд харвасан талаар мэдээлжээ. 

Энэ талаар NHK сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, “пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байсан. Улмаар Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан” гэжээ. Харин тус пуужин нь тив алгасагч баллистик пуужин байсан байж магадгүй гэж “TV Asahi” суваг мэдээлжээ. Иймд Японы Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд пуужингийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулаад байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC