ШУУРХАЙ: Нүүрээ ороолт, маскаар далдалсан этгээдүүд зочид буудалд орж, амарч байсан иргэдийг дээрэмдсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Нүүрээ ороолт, маскаар далдалсан этгээдүүд зочид буудалд орж, амарч байсан иргэдийг дээрэмдсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 11 минутад “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад 4 залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Энэ дагуу шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних 4 эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагааг хийн, 16-25 насны 4 хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.