Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн туслах н.Байгалаатай хамтарч ажиллаж байгаагаа Б.Болор мэдэгдэв

Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн туслах н.Байгалаатай хамтарч ажиллаж байгаагаа Б.Болор мэдэгдэв

Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон  үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон асуудлаар өнгөрсөн есдүгээр сарын 6-ны өдөр цөөн хэдхэн хэвлэлийн байгууллагыг дуудаж мэдээлэл хийх үеэр сэтгүүлч С.Будрагчаагийн ар гэрийн байдлыг тодорхойлж нэгэн хүн надад, "С.Будрагчаа нь өнчин өссөн" гэж хэлсэн хэмээн ярьсан нь олны шүүмжлэлд өртөж, улмаар түүнийг хэд хэдэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тухайн хэвлэлийн хурлын үеэр Ж.Соронзон нь өөрийн туслах бололтой н.Байгалаа гэх хүнийг олонтой дуудаж, ажил даалгаж байснаар н.Байгалаа нь олонд танигдсан байдаг. Тэгвэл Орос гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор "Элдэв худал гүтгэлэг, цуу яриаг үл тоон, Байгалаа бид хоёр ажлаа хийсээр л байгаа шүү" гэдгийг хэлж, хамт авахуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.