НАТО-гийн есөн орны Ерөнхийлөгч нар нэгдэж, "Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж, цэргийн тусламжаа нэмэгдүүлэх"-ийг уриалжээ

НАТО-гийн есөн орны Ерөнхийлөгч нар нэгдэж, "Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж, цэргийн тусламжаа нэмэгдүүлэх"-ийг уриалжээ

Төв болон Зүүн Европын НАТО-гийн есөн орны ерөнхийлөгч нар өчигдөр /2022.10.02/ хамтарсан мэдэгдэл гаргаж, “Орос Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэснийг эрс буруутгаж, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа дорвитой нэмэгдүүлэхийг НАТО-д уриалжээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Чех, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Словак, Румын улсын ерөнхийлөгчид нэгдэж, “Бид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна. Оросууд Украины аль нэг газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалахыг бид дэмжиж, Оросыг эзэлсэн бүх газар нутгаасаа нэн даруй гаргахыг шаардаж, бүх холбоотнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг уриалж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN