ОХУ-ын Буриадын Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод Монголоос Орос руу явж байсан галт тэргэнд шалгалтын ажил хийжээ. Шалгалтын хүрээнд Монгол Улсын иргэн таван литр айраг оруулж ирэхийг завдсан талаар Оросын хэвлэл мэдээлсэн байна. Энэхүү бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон, халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирсэн зөрчил гэж үзсэн талаар Буриад, Эрхүү муж дахь Россельхознадзорын хэвлэлийн алба тайлбарлажээ. Одоогоор Монгол Улсын иргэнд захиргааны хэрэг үүсгэж, айргийг хурааж авсан байна.
