Хөвсгөл нуур, Увс нуурын хил дамнасан нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг хүлээн авчээ

Хөвсгөл нуур, Увс нуурын хил дамнасан нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг хүлээн авчээ

Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр /2022.10.03/ эхэлж, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх юм байна. 

Энэ үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрын болон Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрын батламжийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газар, Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газар,  Увс нуурын Шим мандлын нөөц газарт өглөө. Ингэснээр Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломж бүрдэж байгааг онцлов.