Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 10 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 8, Суулга одтой,
шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.