ТОДРУУЛГА: “Чингис хаан музейн” нээлттэй холбогдуулан Хүндэт харуулын цэргийн алба хаагчид жагсаалын бэлтгэл хийсэн гэв

ТОДРУУЛГА: “Чингис хаан музейн” нээлттэй холбогдуулан Хүндэт харуулын цэргийн алба хаагчид жагсаалын бэлтгэл хийсэн гэв

Өнөөдөр /2022.10.02/ Сүхбаатарын талбайн баруун ард талд морьтой цэргүүд бэлтгэл хийж байна гэх мэдээлэл явсан. Тэгвэл тус талаар бид тодрууллаа.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, “Чингис хаан музейг аравдугаар сарын 11-нд нээхээр товлосон бөгөөд нээлтийн арга хэмжээг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, нээлтийг төрийн ёслолын түвшинд зохион байгуулах юм. Иймд нээлтийн арга хэмжээнд оролцох Хүндэт харуулын цэргийн алба хаагчид жагсаалын бэлтгэл хийж байна” гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Чингис хаан хаад язгууртны музей байгуулах санаачилга гарган улс төрийн манлайлал үзүүлж дэмжсэн ба 2020 оны дөрөвдүгээр сард музейн барилгын шав тавих ёслолд оролцож байв. Чингис хаан музейн барилгын ажил цар тахлын үед ч зогсолтгүй үргэлжилж, үзмэрүүдийг татах, дэглэх ажлуудыг гүйцэтгэж хаалгаа нээхэд бэлэн болжээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө