"Индонезид өчигдөр болсон тэмцээний үеэр амиа алдсан 129 хүний зарим нь гишгэгдэж амь нь хохирсон" гэж мэдэгджээ

"Индонезид өчигдөр болсон тэмцээний үеэр амиа алдсан 129 хүний зарим нь гишгэгдэж амь нь хохирсон" гэж мэдэгджээ

Индонезийн зүүн Жава мужид болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж наад зах нь 129 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж тус улсын цагдаагийн газраас өнөөдөр /2022.10.02/ мэдэгдлээ.

Индонезийн цагдаагийн газрын мэдэгдэлд, “Arema FC-ийн дэмжигчид баг нь Персебая Сурабаяад 3:2-оор хожигдсоны дараа Маланг хотын цэнгэлдэх хүрээлэнгийн талбай руу дайран орсон. Энэ үеэр наад зах нь 129 хүн амиа алдсаны дотор цагдаагийн хоёр офицер байсан. Амиа алдсан хүмүүсийн зарим нь эмх замбараагүй олон хүмүүст гишгэгдэж амиа алдсан” гэжээ. Мөн үймээний үеэр хүнд шархадсан 180 орчим хүмүүсийн олонхынх нь биеийн байдал муудаж байгаа тул амь хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай байна гэжээ. 

Эх сурвалж: Aljazeera.com