Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл дууслаа

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл дууслаа

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт иржээ. Тэднээс:  

  • 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав
  • 1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан
  • 578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй
  • 47 хүүхэд хамрагдахаас татгалзсан
  • 88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай
  • 578 хүүхдийг орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой юм байна.

Харин 88 хүүхэд нь багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай хэмээн БШУЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө