“Лиман хотоос Оросын цэргүүд ухарсан” гэж ОХУ-ын БХЯ-наас мэдэгджээ

“Лиман хотоос Оросын цэргүүд ухарсан” гэж ОХУ-ын БХЯ-наас мэдэгджээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулж зарлаад байсан Донецк мужийн Лиман хотыг өчигдөр /2022.10.01/ Украины арми Оросуудаас эргүүлэн авсан байдаг. Тэгвэл энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалан яам, “Лиман хотод олон мянган цэрэг бүслэгдэх вий гэж болгоомжилж ухарсан” гэж мэдэгджээ.

Тэгвэл Лайман хотыг эргүүлэн авах нь Украины хувьд стратегийн ач холбогдолтой аж. Учир нь энэ хотыг Оросууд ложистикийн төв болгон ашиглаж байсан бөгөөд Украины цэргүүдэд Донецк, Луганск мужуудын илүү олон газар нутаг нэвтрэх боломжийг олгож магадгүй байгаа ажээ.

Эх сурвалж: BBC