Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 10 сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Гар одтой, шар
хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагшаа зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.