БИДНИЙ ТУХАЙ: "Монгол Улс дүрвэсэн Оросуудад оршин суух эрх олгоно" гэж мэдэгдлээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монгол Улс дүрвэсэн Оросуудад оршин суух эрх олгоно" гэж мэдэгдлээ

ОХУ-д зарлагдсан "цэргийн хэсэгчилсэн дайчилгаа"-ны улмаас манай улсад ирэх Орос иргэдийн тоо нэмэгдсэн. Иймд Гадаадын иргэн харьяатын газраас "ажиллаж, суралцах, амьдрах хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд визийг нь сунгаж өгнө" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэ тухай мэдээллийг BBC агентлаг мэдээлжээ.  Тус мэдээлэлд, "Монгол Улс ОХУ-аас ирсэн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэ нь В.Путин есдүгээр сарын 21-нд “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласнаас үүдэн Оросууд хөрш орнууд руу дүрвэх нь нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Монголын цагаачлалын албаны дарга Нэргүйн Ууганбаяр зөвшөөрлийн хугацааг тодорхой хэлээгүй бөгөөд, тэрбээр хэлэхдээ сүүлийн долоо хоногт 6268 орос иргэн хилийн Алтанбулаг хотоор дамжин Монголд нэвтэрсэн байна. Оросууд Монголд визгүй орж ирээд 30 хоног байж байгаад сунгах хүсэлтээ гаргаж болно гэж мэдэгдлээ” гэжээ. Мөн тус мэдээлэлд, Казахстан улс 98 мянган орос хүн В.Путины мэдэгдлийн дараа ирсэн гэсэн мэдээлсэн бол, Гүржид 10 мянга орчим оросууд ирж байгаа нь хоёр дахин ихэссэн тоо юм.

Есдүгээр сарын 23-ны өдөр Орос-Монголын хил дээр автомашины дараалал

Эх сурвалж: BBC