ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт орсон Донецк мужийн Лиман хотыг Украины арми эргүүлэн авчээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт орсон Донецк мужийн Лиман хотыг Украины арми эргүүлэн авчээ

Украины салан тусгаарлагч гэж өөрсдийгөө зарласан Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт В.Путин өчигдөр гарын үсэг зурсан. 

Тэгвэл өнөөдөр /2022.10.01/ Украины арми Донецк мужийн Лиман хотыг Оросын цэргүүдээс эргүүлэн авсан байна.

Энэ талаар Украины зүүн хэсгийн цэргийн төлөөлөгч Серхи Череваты "Лайман хотод байгаа Оросын цэргүүд манай цэргүүдэд бүслэгдсэн байна. Мөн манай арми Ямпил, Новоселивка, Шандрыхолове, Дробышев, Ставки зэрэг суурингуудыг чөлөөллөө. Одоо тус суурингуудад тогтворжуулах арга хэмжээ авч байна. Лайман хотыг чөлөөлөх нь маш чухал. Учир нь Украины Донбассыг чөлөөлөх бас нэгэн алхам юм" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө