ДЦС-ын ТӨХК-ийн ажилтан 380 вольтын хүчдэлд цохиулан нас баржээ

ДЦС-ын ТӨХК-ийн ажилтан 380 вольтын хүчдэлд цохиулан нас баржээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.

Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүн нас барлаа гэх мэдээллийг хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Иймд цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.