Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх сонгогджээ

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх сонгогджээ

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал өнгөрөгч бямба /2019.10.26/ гарагт болж өндөрлөлөө. Тус хурлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нарын хуульчид нэрээ дэвшүүлснээс олонхийн саналаар Б.Өнөмөнх сонгогджээ. Ингэснээр өмгөөлөгч Б.Өнөмөнх ирэх хоёр жил Монголын хуульчдын холбоог удирдан ажиллахаар болжээ.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө “эе эвийг сахих”, “Нийтийн оролцоог хангах”, “Мэргэжлийн байх”, “Нөлөө бүхий байх”, “Бүтээлч байх” гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөнө хэмээн тусгажээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө