Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилж 11 сарын 25-ны өдөр 10:00 цагт болохоор тов тогтлоо. Тодруулбал, өнөөдөр шүүх хурал 10:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ийн хойшилсон байна.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж байна
2019-10-28 13:35
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ
2019-10-28 12:37
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж байна
Яг одоо Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж байна. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болсон ч өнөөдөр /2019.10.28/ 10:00 цагт болон хойшилсон билээ.
Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж буй аж. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийг эргэн сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.