С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нар болон эрүүдэн шүүсэн гэх хэргээр шүүгдэж буй есөн шүүгдэгч, тэдний 13 өмгөөлөгчийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.
Учир нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх аргаар ял хүлээлгэсэн гэх хэрэг сөхөгдөж улмаар шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа билээ. Уг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүн холбогдон шүүгдэж буй.
Өмгөөлөгч Б.Мэргэн хурлын үеэр хэлэхдээ: “Анхан шатны шүүхээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй, дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас прокурор руу буцаасан. Гэтэл прокуророос эсэргүүцэл бичсэнээр Төв аймгийн шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөөд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Өөрөөр хэлбэл байгаа материалынхаа хүрээнд хэргийг шийд гэсэн шийдвэр гаргасан. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй. Магадлалаа хүлээж авсны дара улсын дээд шүүхэд гомдол гаргана. Энэ хэрэг маш нууцын зэрэглэлтэй. Бид хэргийн материалын талаар ярих ямар ч боломж байхгүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ын тэргүүн Х.Баттулгад Төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 оны аравдугаар сарын 02-нд үйлдэгдсэн С.Зоригийн хэргийн материал 104 хавтас байгаа. Хоёрдугаарт эрүүдэн шүүсэн гээд байгаа 36 хавтас хэргий ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Яагаад гэвэл хэргийн материалтай танилцахад өмгөөлөгчдөд маш бага хугацаа олгосон. Бид шүүх дээр очиж танилцаад тэмдэглэл үйлдээд түүнийгээ авч гарах боломжгүй, шүүх дээрээ үлдээгээд гарч байгаа. Бид робот, компьютер биш. Тиймээс шүүх хурал дээр тэр бүгдийг нэг бүрчлэн санаад мэтгэлцэх боломжгүй. Мөн бид улсын нууц задруулах юм бол хариуцлага хүлээнэ гээд баталгаа гаргаад гарын үсгээ зураад өгчихсөн. Гэтэл Үндсэн хуульд заасан үйлчлүүлэгчийнхээ өмгөөлүүлэх эрхийг нь хангаж чаддаггүй. Өмгөөлөгчид нь хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэлээ өөртөө авч болдоггүй хязгаарлагдмал эрхтэй байхад УИХ-ын гишүүд нь маш нууц хэргийг задруулаад байдаг. Задруулахдаа өөрсдөдөө ашигтай байж болохоор, олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдээллүүдийг задлаад байдаг. Тэд нар хаанаас энэ мэдээллийг аваад байгаа юм. УИХ-ын гишүүн ч, ямар ч сайд байсан төрийн нууцтай танилцах эрх байдаггүй. Зөвшөөрөл аваад танилцах ёстой” гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Өмгөөлөгч Б.Мэргэн: "МАГАДГҮЙ ТЭР ХЭРГҮҮДИЙГ УНШААД ЯВАХ ЯВЦАД, ХЭРВЭЭ ЭНЭ ХЭРЭГ ИЛ БОЛСОН ТОХИОЛДОЛД, ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛНО,
— Зулхонгор (@khongoroo143) October 28, 2019
МАГАДГҮЙ ӨНӨӨГИЙН УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БДАЛ ХҮМҮҮСИЙН БАЙР СУУРЬ ТЭР ЧИГТЭЭ ЭРГЭНЭ"?
хэргийг уншсан хүн шүү дэй!?
гаагуу бгаа? pic.twitter.com/ea1buEp0uM