Зуух дэлбэрч аав, хүү хоёр сэхээнд ороогүй, гал гарч хөнгөн түлэгдсэн гэв

Зуух дэлбэрч аав, хүү хоёр сэхээнд ороогүй, гал гарч хөнгөн түлэгдсэн гэв

-ААВ, ХҮҮ ХОЁР БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД СЭХЭЭНД ЭМЧЛЭГДЭЖ БАЙГАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ-

Зуух дэлбэрсний улмаас гуравдугаар ангийн сурагч хүү аавтайгаа хүнд гэмтэж ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад зуух дэлбэрээгүй, гал гарсан гэдгийг мэдээлж байна.

Энэ талаар мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдэхдээ,  “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжинд иргэн Л-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 11 км зам туулан 17:32 цагт очиж нэг цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Л /37 настай, эрэгтэй/, С /8 настай, эрэгтэй/ нар өртөж бага зэрэг түлэгдсэн байсан тул НТТТ зөвлөгөө өгч, боолт хийн гэрт нь үлдээсэн” гэжээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны эх сурважлийн мэдээлснээр, “Баасан гаригт гал гарсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажилласан. Одоогоор  шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсанчлан хүүгийн аав болох 37 настай иргэн Л мэдээллийн сайтад хандан мэдээллэхдээ: “Гал юунаас гарсныг мэдэхгүй байна. Ямар нэгэн юм дэлбэрээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж хэлсэн аж.

Мөн цахим орчинд мэдээллээд байгаа шиг сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа асуудал байхгүй. Харин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө