СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор нас баржээ

Аравдугаар сарын 26-27-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 515-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний долоон хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг хоёр хүний амь нас хохирчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тухайлбал, аравдугаар сарын 26-ны өдрийн 06:15 цагийн орчим Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутагт Nissan  Advan маркийн автомашин, хашаа мөргөж жолооч 23 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн өдрийн 20:10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд Sinotruck маркийн автомашины жолооч явган зорчигч  29 настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироосон осол гарсан.

Аравдугаар сарын 27-ны өдрийн 18:30 цагийн орчимд Төв аймаг Борнуур сумын Нарт дөрөвдүгээр багийн нутаг “Бамбарууш” зоогийн газрын зүүн талд асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 61 настай, эмэгтэй О нас барсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж  байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө