Өнгөрсөн бямба гараг /2022.09.18/-т iSee.mn сайт ам.долларын өсөлтийн талаар “Найман шарга” захаас сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Энэ үеэр буюу есдүгээр сарын 18 байдлаар ам.долларын 3390 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр /2022.09.20/-ийн байдлаар ам.доллар 3430 төгрөг болж 40 төгрөгөөр нэмэгджээ.
ВИДЕО:
Тодруулбал, Монголбанкнаас ам.долларын нэрлэсэн үнийг 3263 болгож өмнөх өдрөөс 15 төгрөгөөр нэмжээ. Харин өнөөдөр /2022.09.20/-ийн байдлаар “Найман шарга” захын лангуу болоод, арилжааний банк, хувь ченжүүд ам. долларын хомтолд орж ам.долларыг зөвхөн худалдаж авна гэж байлаа.