“Мах март" ХХК-ийн махны үйлдвэрийн ажилчид хордож, гурван хүн Сэхээнд байна

“Мах март" ХХК-ийн махны үйлдвэрийн ажилчид хордож, гурван хүн Сэхээнд байна

Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9-р багт байрлах “Мах Март ХХК”-ний махны үйлдвэрийн есөн ажилтан хордож, гурван хүн хүндэвтэр гэсэн оноштойгоор тус аймгийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр тухайн үйлдвэрийн ажилчид хордсон байна гэх мэдээлэл ирсэн байдаг. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын газрын нийт арван алба хаагчид очиж ажиллажээ.

Шалгалтаар шалтгаан нь тодорхойгүй Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулдаг махны үйлдвэрийн ажилчид хордогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн байсан аж.

Тухайн махны үйлдвэрт ажилладаг тус суманд оршин суух эмэгтэй 43 настай Б.У, эмэгтэй 23 настай У.Б, эрэгтэй 51 настай А.Э, нар биеийн байдал хүнд аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн эмэгтэй 34 настай Д.О, эмэгтэй 48 настай Г.Б, эрэгтэй 26 настай Н.М, эмэгтэй 36 настай О.Б, эрэгтэй 21 настай Ц.М, эрэгтэй 42 настай Д.Б нар нь хөнгөн хэлбэрийн хордлого гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Зарим хэвлэлийн хуудаснаа гарсанчлан яаралтай тусламжийн баг тус үйлдвэрт очиход нэг ажилтан ухаан алдсан байсан гэх ба урьдчилсан байдлаар 40 орчим хүн хордлогын шинж илэрсэн байсан гэжээ. 

Харин эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тухайн үйлдвэрийн үйл ажиллагагааг нэн даруй зогсоосон. Ажилчдын хэлж буйгаар бол агуулах зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг бодис алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн билээ. 

Одоогийн байплаар холбогдох байгууллагынхан тус үйлдвэрээс шаардлагатай гэх дээжүүдийг авч шинжилгээнд хамруулсан бөгөөд юунаас хордсон нь эцсийн байдлаар хариу гараагүй байна. Харин зарим ажилчид эмнэлэгт дотрын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд зарим хөнгөн хордлогын шинж илэрсэн ажилчид хордлого тайлах эмчилгээ хийлгэж улмаар гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө