Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн төр захиргааны "Хангарди" ордны барилгыг ирэх аравдугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт дуудлага худалдаагаар хувьчлах тов гарсан байна. Дуудлага худалдааны анхны үнэ нь 79 тэрбум төгрөг бол дэнчингийн хэмжээ 7.9 сая төгрөг аж..
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгсөн. Үүний дагуу хотын захиргааныхан өнгөрсөн оны 12-р сарын 25-наас эхлэн нүүж эхэлсэн билээ.