"Валют өсөж, төгрөг унасан" хэмээн Монголбанкны Б.Лхагвасүрэнг ОГЦРУУЛАХ асуудлыг УИХ-ын Намрын чуулганд оруулахаар болжээ

"Валют өсөж, төгрөг унасан" хэмээн Монголбанкны Б.Лхагвасүрэнг ОГЦРУУЛАХ асуудлыг УИХ-ын Намрын чуулганд оруулахаар болжээ

Сүүлийн долоо хоногт ам.долларын ханш эрчимтэй өсөж, 3450 төгрөгөөр худалдаалж байна. Нөгөө талаа манай улсад ам.долларын нөөц 2,7 тэрбумд хүрч багассан гэж албаны мэдээлэл гарсан.

Гэтэл төгрөгийн ханшны уналтад тохируулга хийх үүрэгтэй Монголбанк тодорхой арга хэмжээ авахгүй байгаа юм. Тодруулбал, Монголбанкны тухай хуулийн 4.1-д "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, валютын ханшийг өсгөхгүй байх хуулиар хүлээн үүргээ Төв банк /Монголбанк/ биелүүлж чадахгүй байгаа гэж хэлж болно.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатарын өрөөнд дуудагдаж, “инфляц нэмэгдээд байгаа асуудалд нэг удаа тайлбар хийсэн” бол үүнээс хойш “долоо хоногт бараг 100 төгрөгөөр нэмэгдэж байгаа ам.доллар болон төгрөгийн ханш уналт”-ын эсрэг авах хэмжээнийхээ талаар албаныханд мэдээлэл хийхгүй байгаа аж.

Тэгвэл ирэх аравдугаар сар /2022.10/-д эхлэх УИХ-ын Намрын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хөндөж магадгүй байгаа аж. Учир нь Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага бөгөөд зарим парламентын гишүүд Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөс нь огцруулах асуудлыг УИХ-ын Намрын чуулганд оруулж ир хэмээн Г.Занданшатар даргаас шаардаж эхлээд байгаа ажээ.