Байгууллагын хашаанд 15 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ

Байгууллагын хашаанд 15 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ тус дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын хашаанд 15 тонн орчим түүхий нүүрс хадгалж байсан зөрчил илрүүлжээ. Дээрх нүүрсийг журмын дагуу тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Шалгалтаар хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэх аж.

 




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө