Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкиныг Украины нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаа явуулж, санхүүжилт авсан гэх үндэслэлээр ОХУ-ын хууль зүйн яамнаас түүнийг “гадаадын тагнуулч"-ийн бүртгэлд оруулсан байна.
Учир нь Максим Галкин Орос Украины дайныг эсэргүүцэж, “Би яг одоо юу мэдэрч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Ийм зүйл яаж байж болдог юм бэ? Дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дайнд үгүй гэж хэлье” хэмээн инстаграм хуудастаа бичиж байжээ. Иймд дуучин Алла Пугачева инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртэйгээ адилхан "гадаад тагнуулч"-ийн жагсаалтад орох хүсэлтэй байгаагаа 3,5 сая дагагчтэй инстаграм хуудастаа мэдэгдсэн байна.
Alla Pugacheva was one of the most famous singers of the USSR. She remains an icon in ?? and has > 3.400.000 Instagram followers.
— Jason Jay Smart (@officejjsmart) September 18, 2022
But, today she came out against the war in Ukraine??. The more that established icons/influencers reject the war, the harder things are for Putin. pic.twitter.com/Yh45eYaTGL