Улсын аварга Э.Оюунболд АТГ-т гомдол гаргажээ

Улсын аварга Э.Оюунболд АТГ-т гомдол гаргажээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо энэ долоо хоногт хуралдаж энэ жилийн баяр наадмын Үндэсний бөхийн түрүү Э.Оюунболд болон тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын бүх давааг хүчингүйд тооцож, тэдэнд унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгох шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар шийдвэрлэсэн. Учир нь цол хураах, зарим бөхчүүдэд цол, чимэг нөхөж өгөх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм.

Харин Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн допингийн тухай дээрх мэдээллийг Э.Оюунболд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан ч түүнийг гомдлыг шүүх хүлээж аваагүй юм.

Гэтэл улсын аварга Э.Оюунболд АТГ-т хандан “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргасан. Түүний гомдолтой холбогдуулж АТГ- аас "Допингийн эсрэг үндэсний төв" болон "Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо"-г шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнээс зарим хэвлэл өчигдөр дээрх хэргийн талаар тодруулахад “Э.Оюунболдын гомдлоор АТГ-аас манайд шалгалт явуулж, материал цуглуулсан. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэж хариулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

47 минутын өмнө