“Одоо дайны цаг биш” гэж Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хэлжээ

“Одоо дайны цаг биш” гэж Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хэлжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ШХАБ-ын хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай өчигдөр /2022.09.16/ нүүрэн тулан уулзаж, үг хэлэхдээ, “Орос, Украины асуудлыг буруутгаж,  “одоо дайны цаг биш” гэж хэлжээ.

Нарендра Моди түүнд "энх тайвны зам руу шилжих" хэрэгтэйг хэлээд “Ардчилал, дипломат ёс, яриа хэлэлцээ"-ийн ач холбогдлыг сануулжээ. Харин В.Путин хариуд нь "Украины мөргөлдөөний талаарх таны байр суурийг би мэдэж байгаа, санаа зовж буйг чинь ойлгож байна. Бид энэ бүхнийг аль болох хурдан дуусгахыг хүсч байна" гэжээ. 

Эх сурвалж: CNN