Сураггүй алга болсон 14 настай охиныг нийт 117 алба хаагч эрэн хайж байна

Сураггүй алга болсон 14 настай охиныг нийт 117 алба хаагч эрэн хайж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт настай охин сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Тодруулбал, охиныг алга болсон тухай дуудлага мэдээлэл  өчигдөр /2019.10.24/ өдрийн 14:00 цагт ирж, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, ЗХ-ний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр орой 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.




Өнөөдөр бич өдөр

22 цагийн өмнө