"Аэро Монголиа" компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд Баасан гарагаас эхлэн нислэг үйлдэж эхэлнэ

"Аэро Монголиа" компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд Баасан гарагаас эхлэн нислэг үйлдэж эхэлнэ

"Аэро Монголиа" компани нь энэ сарын 16-наас /2022.09.16/ эхлэн УБ-Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон талаар мэдээлжээ.

Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийг сэргээн нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцсон. Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ сараас дахин нислэгийг сэргээж байгаа юм. Энэ дагуу "Аэро Монголиа" компани хоёр долоо хоногт нэг удаа 2,990,000 төгрөгийн үнэтэй нислэг үйлдэхээр болжээ. Харин УБ-Хөх хот чиглэлд зөвхөн Хятадын визтэй иргэд явах эрхтэй аж.