Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шүүхийн тогтоол гаргажээ.
Тус дүүргийн шүүхэд ирсэн хүсэлтийг аравдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б.Хурцын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үүрэгтэй УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүхэд удаа дараа ирэхгүй байгаа тул ийнхүү нэхэмжлэгч талын хүсэлтээр эрэн сурвалжлах эхлүүлж иргэний хэрэг үүсгэх шийдвэрийг шүүхээс гаргаад буй аж.